
Стандарт 2 ортой өрөө

Угаалгын үйлчилгээ /Laundry/
Амрагч, аялагчдын тав тухыг хангах үүднээс бид угаалгын үйлчилгээг санал болгодог. Зориулалтын ариутгах хэрэгслийг ашиглан угаалгын тоног төхөөрмжүүдээ ариутгадаг.

Гэрэлтүүлэг
Буудлын барилга байгууламжийн үүдэнд, явган хүний зам дагуу босоо өндөр шонтой гэрэл байрлуулахаас гадна зүлэгжүүлсэн талбайд жижиг гэрлүүд, шалнаас асах нүдэн гэрлүүд, барилга дээрээс тусах буун гэрлүүдийг тус тус суурилуулсан.

24 Hour security
Манай зочид буудал, эвент холл, кофе шоп, ресторан зэрэг үйлчилгээний бүх хэсгүүдэд 24 цагийн камер суурилуулагдсан учраас таны амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө хохирох эрсдэл хамгаалагдсан.

Өглөөний цай
Бид олон улсын өглөөний цай болон Монгол өглөөний цай, мөн үйлчлүүлэгчийн онцлогоос шалтгаалж таны хэрэгцээнд тохирсон сонголтоор хангана.

Өндөр хурдны интернет
Зочид буудал, эвент холл, ресторан, кофе шоп зэрэг үйлчилгээний бүх хэсэгт хүртээмжтэй өндөр хурдны интернетээс тоноглосон.

Мини бар
Амрагчдын өдөр тутамд хэрэглэх төрөл бүрийн хүнсийг багтаасан мини бартай. Мини барнаас нэмэлтээр төлбөрөө төлж үйлчлүүлэх боломжтой.

Хамгийн тухлаг ор
Дөрвөн одны зэрэглэлд нийцсэн хамгийн тав тухыг хангасан өргөн цэлгэр ортой. Та хамгийн сайхан бүтэн нойрыг авч өглөөд сэрэх болно.