Монгол улсын домогт баатар Сангийн ДАМПИЛыг түшиглэсэн Хангайн төгөл зочид буудал

үйлчилгээний хэсэг

Амрагчид аялагчид маань мэргэжлийн бариста бүхий кофе шопт кофегоо ууж, бестселлер номнуудаас үнэгүй унших боломжтой. Мөн хамт олноороо алжаалаа тайлах караоке өрөөнүүдийг шийдэж өгсөн. Хурал зөвлөгөөн хийх зориулалтын дэлгэц холболт бүхий заалтай, мөн төрсөн өдрийн баяр, тэмдэглэлт баяруудаа тэмдэглэх вип өрөөнүүдтэй. Та нэг дороос бүх үйлчилгээг багцаар уян хатан үнээр шийдүүлээрэй.

Хавтгай мод жуулчны бааз

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотын баруун талаас нөмөрлөх уулын модтой бэлд үзэсгэлэнт сайхан байгальд байршдаг. “Хавтгай мод” жуулчны бааз нь 2005 онд анх үүсгэн байгуулагдсан бөгөөд Архангай аймгийн төвөөс машинаар явахад 15 минутыг зарцуулна. Гэр бааз нь 80-100 хүн хүлээн авах хүчин чадалтай. Саунтай, душ, орчин үеийн боловсон 00-той. Мөн мэргэжлийн тогоочтой бөгөөд Ази, Монгол хоолыг захиалгаар хийж үйлчилдэг. Манай баазад 2005 оноос хойш дотоодын амрагчдаас гадна 19 жилийн туршид дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид, амрагчид ирж үйлчлүүлсээр байна.

Дэлгэрэнгүй үзэх

Хурлын өрөө

Хурал уулзалт шаардлагатай лед дэлгэц, интернет, холболтууд зэрэг хэрэгслүүдийг цогцлоосон 25 хүртэлх хүний багтаамжтай өрөөтэй. Зочид буудалд буудаллсан албан байгууллагынхнаас гадна гаднаас энэхүү өрөөнд захиалга өгч үйлчлүүлэх боломжтой. Ажилах цаг: 09:00-24:00

Дэлгэрэнгүй үзэх

Вип өрөө

Бид тансаг тохижилт бүхий 2 вип өрөөнүүдээр үйлчилж байна. Манай вип өрөөнд Төрсөн өдөр, хамт олны оройн зоог, тэмдэглэлт өдрүүдийг зохион байгуулахад тохиромжтой. Нэг өрөөндөө 20 хүртэлх хүний багтаамжтай. Ажилах цаг: 09:00-24:00

Дэлгэрэнгүй үзэх

Караоке

Хангайн төгөл рестораны нэг давхарт тайзны хажууд бид Караоке вип 2 өрөөгөөр үйлчилж байна. Караоке өрөөнүүд маань агааржуулалт сайтай, тохилог буйдантай, тав тухыг бүрдүүлсэн бөгөөд нэг өрөөндөө 15 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Дууны өргөн сонголт бүхий, цэвэр дугаралттай микрофонтой, тав тухтай орчинтой. Ажилах цаг: 09:00-24:00

Дэлгэрэнгүй үзэх

Event hall

Манай Event hall нь дараах таван төрлийн арга хэмжээний захиалгыг авч мэргэжлийн түвшинд зохион байгуулдаг. Манай танхим нь суудлаар 250-300 хүн, босоо хүлээн авалтаар 500-600 хүнд үйлчлэх хүчин чадалтай.

Хамгийн орчин үеийн тансаг тохижилт бүхий өндөр саруул тааз, LED дэлгэц, улаан хивс, хөгжим аппаратуртай бөгөөд хөгжмийн болон дууны техникчтэй. Мэргэжлийн тайз заслын багтай бөгөөд дээрх таван төрлийн арга хэмжээнүүдэд тохирсон өвөрмөц засалтыг хийж гүйцэтгэнэ.

Мөн Ази, Европ, Монгол үндэсний хоолны мэргэжлийн тогоочтой бүхий багтай.

Дэлгэрэнгүй үзэх

Кофе шоп

Манай рестораны 2 давхарт UniCoffeeHouse байрлаж байна. 100% арабика сортийн үрийн Бразил кофегоор үйлчилж байна. Мөн төрөл бүрийн шейк, смүүт болон өөрийн мэргэжлийн тогооч нарын бэлтгэсэн халуун пицца, бургер, донатс, шаржигнуур тахиа зэрэг зуушнууд мөн “Шим үр” хэмээх өөрийн үйлдвэрийн амтат бялууг цоо шинээр нь кофе шоптоо байршуулж үйлчилдэг.
Ажилах цаг: 07:00-20:00

Дэлгэрэнгүй үзэх

Ресторан

Үйлчилгээний цогцолборын маань 1 давхарт байрлах Хангайн төгөл ресторан маань өргөн цэлгэр танхим, өндөр тааз, тухлаг буйдангуудаар тоноглогдсон тав тухтай орчныг бүрдүүлсэн. Ази, Европ болон Монгол үндэсний зоогоор мэргэжлийн өндөр түвшинд та бүхэнд үйлчилнэ.

Манай ресторан нь 250 хүртэлх хүн хүлээн авах хүчин чадалтай. Мэргэжлийн тогооч бүхий рестораны хамт олон бүх төрлийн хүлээн авалт, найр, ёслолын хоол үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд таны хүсэлд нийцүүлэн бэлтгэж үйлчилдэг.

Дэлгэрэнгүй үзэх

Menu